
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг албан тушаалдаа орсноос хойших анхны томоохон хамтарсан цэргийн сургуулилалтыг АНУ, Өмнөд Солонгосын цэргийнхэн эхлүүлэхээр зэхэж байна.
Өнөөдөр эхэлж, 9 дүгээр сарын 1-нийг дуустал үргэлжлэх “Улчи фридом шиилд” нэртэй энэ сургуулилалтаар Солонгосын хойгт онц байдал үүсэх нөхцөл байдлын дадлага хийх аж.
Тодруулбал, тус сургуулилалтын үеэр байлдааны хөлөг онгоцнуудаас буудлага хийх, үй олноор хөнөөх зэвсэг устгах зэрэг бэлтгэл сургууль мөн хийхээр төлөвлөжээ. Энэ сургуулилалтыг 2018 онд явуулахаар төлөвлөж байсан боловч тухайн оны эхээр АНУ-Умард Солонгосын удирдагчид түүхэнд анх удаа уулзахаар яригдаж эхэлсэн учраас хойшлуулсан байжээ.
Тухайн үед Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан Мүүн Жэ Ин ч бас Умардтай яриа хэлэлцээнд ахиц гаргах эрмэлзэлтэй байсан юм. Улмаар цэргийн сургуулилт хугацаа хойшилж явуулах байсан боловч цар тахлын улмаас цуцлагдсан юм байна. Өмнөдийн одоогийн Ерөнхийлөгч Юн Сок Ёоль АНУ-тай хийж байгаа энэ удаагийн өргөн бүрэлдэхүүнт цэргийн сургуулилалтыг батлан хамгаалах чухал арга хэмжээ хэмээн авч үзэж байна.
Гэвч энэ сургуулилтад Пхеньяны зүгээс нэлээд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна. Өнгөрөгч долоо хоногт умард солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон, Умардыг цөмийн зэвсгээс татгалзах нөхцөлд эдийн засгийн өргөн дэмжлэг үзүүлнэ гэсэн Ерөнхийлөгч Юн Сок Ёоль-ийн саналыг эрс няцаасан.
Ким Ё Жон түүнчлэн, ийм санал тавьсныхаа маргааш нь АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалт хийхээ зарласанд нь Өмнөд Солонгосыг ерөнхийлөгчийг ичгүүргүй гэж нэрлэжээ.
АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.