Шууд Chart

Дэлгэцийн донтолтоос сэргийлье

2022-08-25 17:28:52

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэхээс илүү гар утас, дэлгэц, таб өгөх нь их их байдаг.  Үүнээс шалтгаалан дэлгэцийн хэрэглээ хэт ихсэн донтож бие мах бод зан үйлийн өөрчлөлтөд орсон хойно нь дэлгэцэд донтчихлоо гэж халаглах нь бий.

Дэлгэцийн донтолтоос үүдэлтэйгээр сэтгэл хөдлөл түрэмгий, ууртай догшин болох, анхаарал тогтворгүйтэх, сэтгэл санаагаар хямрах шинж илэрч хүүхэд худлаа ярих, хичээлдээ сонирхолгүй болох, гэрээс дайжих, хорт зуршилд автах байдлаар сөрөг нөлөөллийг үзүүлдэг.

Мөн дэлгэцээр үзэж буй кино, контент, үзвэрээс хүчирхийллийн арга, хэлбэрийг сурч ухамсаргүйгээр үйлддэг, дуурайдаг тохиолдол гардаг. Хэрэв ийм тохиолдол ажиглагдвал та хүүхдэдээ анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.


Дэлгэцийн донтолтоос сэргийлье  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй