
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс хотын үерийн хамгаалалтын 23 428 м урт, 19 объект бүхий далан суваг, борооны ус зайлуулах далд шугам сүлжээний 1601 шүүрт худаг, 964 үзлэгийн худгийг цэвэрлэхээр төлөвлөсөн байна.
Тус төлөвлөгөөний дагуу өнөөдрөөс 17-р сургуулиас "Ногоон нуур" хүртэлх далан суваг, Дэнжийн 1000-ын 1, 2-р суваг, Баруун уулын суваг, нефть баазын гаргалгаа, 1-р хорооллын арын суваг, Хос гүүрний урд талын далангуудыг цэвэрлэлээ. Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн цэвэрлэгээ дууссан бөгөөд нийт цэвэрлэгээнд 30.7 сая төгрөг зарцуулсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба мэдээллэсэн юм.
Далан, сувгийг цэвэрлэлээ | ||
Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.