Шууд Chart

Япон, АНУ хамтарсан байлдааны галын сургуулилалт явуулж байна

2022-08-29 13:40:57

Япон, АНУ танк эсэргүүцэх пуужингийн Жавелин систем ашигласан байлдааны галын сургуулилалт хамтран явуулж эхэлжээ. Жавелин нь АНУ-аас Украинд нийлүүлж байсан автомат удирдлагын системтэй танк эсэргүүцэгч пуужингийн зөөврийн зэвсэг юм байна.

Тодруулбал, Японы өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын 1400 орчим, АНУ-ын армийн 700-гаад цэргийн албан хаагчид оролцож байгаа тус сургуулилалт ням гарагт Кюшю арал дахь хээрийн дадлагын талбайд эхэлсэн байна. Японы алс хязгаар арлуудыг хамгаалах хариу арга хэмжээг сайжруулахад энэ сургуулилт чиглэжээ. Мөн Кумамото мужийн Ямато хотын ойролцоо япон, америкийн 150 орчим цэргийн албан хаагчид оролцсон дадлага сургуулилтыг хэвлэлийнхэнд нээлттэй  явуулсан аж.

Энэ үеэр америкийн цэргүүд 2 км-ийн зайд байгаа байнуудыг Жавелин пуужингийн цогцолбор ашиглан устгаж байжээ. АНУ-ын цэргийнхэн Японд Жавелин пуужингийн цогцолбор ашиглан анх удаа байлдааны галын сургуулилт явуулсан нь энэ юм байна.

Тус автомат удирдлагатай зөөврийн пуужингийн цогцолборыг Украины цэргүүд нийслэл Киев хотын хамгаалалтад мөн хэрэглэжээ. Япон, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт 9-р сарын 3-ныг хүртэл үргэлжлэх аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, АНУ хамтарсан байлдааны галын сургуулилалт явуулж байна   
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй