Шууд Chart

Райн Гафи: “Webster” их сургууль салбар сургуулиа Монгол Улсад нээхээр ажиллаж байна

2022-09-01 17:42:57

“Webster” их сургуулийн Олон улсын салбар сургуулиуд хариуцсан захирал Райн Гафигаас цөөн асуултад хариулт авлаа.

-Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Та манай уншигчдад “Webster” их сургуулийн талаар мэдээлэл өгөөч?

-Манай “Webster” их сургууль 100 гаруй жилийн түүхтэй. Европ, Ази, Африк тивд нийт 14 салбар сургууль үйл ажиллагаа явуулж байна. “Webster” их сургууль мэргэжил эзэмшүүлэхдээ зах зээлийн шаардлагыг хангахаас гадна тухайн салбарын онцлогийг харгалзан үзэж, хичээлийн хөтөлбөрөө баталдаг гэдгээрээ бусад их сургуулиас онцлог.

Манай сургууль өдгөө хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбараас гадна анимэйшн, кино уран бүтээлчдийг АНУ-ын боловсролын стандартаар сургаж төгсгөж байна. “Webster” их сургууль элсэгч нартаа урт болон богино хугацааны хичээлийн хөтөлбөрүүд санал болгодог. Мөн зөвхөн оюутнуудад гэлтгүй мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх болон хөгжлийн хөтөлбөрүүд санал болгодог гэдгийг хэлмээр байна.

-Та Монголд ямар ажлаар ирсэн бэ?

-“Webster” их сургууль салбар сургуулиа Монгол Улсад нээхээр ажиллаж, уулзалт хийж байгаа. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад ирсэн дээ баяртай байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Райн Гафи: “Webster” их сургууль салбар сургуулиа Монгол Улсад нээхээр ажиллаж байна  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй