
Тус тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор арван тамирчин хүч үзэж байна. Өнөөдөр Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийнхний охидын 57 кг-ын жингийн суултын төрөлд Монгол Улсын тамирчин Х.Цолмон 127.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ.
17 насандаа өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий медальтан болсон Х.Цолмон мөн газраас таталтын төрөлд 150 кг-ыг татсанаар мөнгөн медаль, нийлбэр дүнгээр 337.5 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Х.Цолмон мөнгө, хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.