Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Монгол Тайландын Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай” санамж бичигт гарын үсэг зурна

2022-09-05 07:16:12

- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

11:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Цугтаа хэлэлцье" уулзалт А танхимд зохион байгуулна.

"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 цагт: Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлч нарт марафон гүйлтийн футболк дурсгал болгон өгнө.

11:30 цагт: “Тавантолгой - Гашуунсухайт”-ын тээвэрчид ажил хаях болсон талаараа жолооч нар хэвлэлийн хурал хийнэ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

15:00 цагт: Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурлыг цахимаар зохион байгуулна.

Гадаад харилцааны яам

16:50 цагт: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Хаант улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар “Монгол Тайландын Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Монгол Тайландын Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай” санамж бичигт гарын үсэг зурна  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй