Шууд Chart

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг ДАШТ-ийг зорилоо

2022-09-06 18:14:12

Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тус тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.

Монголын тамирчдаас ОУХМ Ө.Батзул таван жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглоно. Тэгвэл ОУХМ Э.Даваачимэг дөрөв, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, ОУХМ М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар хоёр дахь удаагаа, үлдсэн 11 тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм.

Белградад зодоглох Монголын бөхчүүд:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Занданбудын Занабазар (Хилчин)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

65 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)

74 кг: Олонбаярын Сүлдхүү (Алдар)

79 кг: Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)

86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

92 кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

97 кг: Өлзийсайханы Батзул (Хангарди)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэйчүүдийн 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)

55 кг: Ганбаатарын Отгонжаргал (Алдар)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар).

Сонирхуулахад, Монголын эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд болсон ДАШТ-ээс эхлэн дэлхийн дэвжээнд барилдсан бөгөөд 7 алт, 21 мөнгө, 41 хүрэл нийт 69 медаль эх орондоо авчраад байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг ДАШТ-ийг зорилоо  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй