
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (APTA)-ны ээлжит зургаадугаар зөвлөгөөн “Тогтвортой хөгжил” уриан дор 8 дугаар сарын 31-нд зохион байгуулагджээ. Тус зөвлөгөөнд Азийн 20 орны 24 цагдаагийн сургууль, хамтын ажиллагаатай гурван орны цагдаагийн байгууллагын төлөөлөгч оролцсон байна.
Энэ зөвлөгөөнөөр Азийн цагдаа, хүчний сургуулиудын багш, албан хаагч, сонсогч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, холбоонд шинээр гишүүнээр элсэх хүсэлт гаргасан Узбекстан улсын Олон нийтийн аюулгүй байдлын их сургууль, Катарын цагдаагийн коллежийн хүсэлтүүдийг тус тус хэлэлцэх, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох, холбооны ээлжит долдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах улс, сургуулийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Холбооны ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль нь дотоод дүрмийн дагуу 2021 онд Азийн гишүүн 24 сургуулийн захирлуудын дунд нээлттэй зарлагдаж, нэр дэвшигчийн танилцуулгатай танилцах үе шат, мөрийн хөтөлбөртэй танилцах үе шат, холбогдох нотломжуудын бүрдүүлэлтэд дүгнэлт хийх үе зэрэг олон шатыг дамжин шалгарсан нэр дэвшигчийг ээлжит хурлаар хэлэлцэн санал хураалт явуулж, олонхын саналаар хоёр жилийн хугацаатай сонгодог байна.
Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, БНСВУ-ын Ардын цагдаагийн академийн дэд захирал, доктор, дэд профессор Тран Хонг Куанг нар тэдгээр олон үе шатыг амжилттай давж, санал хураалтын дүнгээр олонхын санал авч дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ. Мөн БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн захирал, ахлах хурандаа хатагтай Сонг Жонг Аэг улираан тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Түүнчлэн дараагийн зөвлөгөөнийг зохион байгуулагч орныг сонгох
Ташрамд дуулгахад, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо нь БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн санаачилгаар 2015 онд байгуулагдаж, одоогоор Азийн 17 улсын 31 сургалтын байгууллагын гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Дотоод хэргийн их сургууль нь тус холбоонд 2015 онд элсэн орсноос хойш сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж.
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр Монголоос Дотоод хэргийн их сургуулийн захирал сонгогдож, долдугаар зөвлөгөөнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авснаар Дотоод хэргийн их сургууль “Азийн тэргүүлэгч их сургуулийн жишигт хүрэх” зорилтоо биелүүлэхэд том алхам болох юм байна. Түүнчлэн Азийн ижил төстэй төрөл мэргэжлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад танигдахын зэрэгцээ, сонсогч, оюутан, багш, судлаачдын ур чадвар нэмэгдэж, Их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжих боломж нэмэгдэх юм.
ДХИС-ийн захирал П.Батбаатар Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ | ||
Үзсэн: 1703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.