
- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: “Азийн архитекторуудын чуулга уулзалт” олон улсын арга хэмжээ эхэлнэ.
Хангарди ордон
09:00 цагт: Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил удахгүй эхлэхээр боллоо. Хууль эрх зүйн зарим зохицуулалт хийх Нийслэлийн Засаг даргын саналыг НИТХ өчигдөр дэмжсэн байна. Энэ талаар 14 давхарт хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99037310, 89 755575
“Шонхор” цамхаг
11:00 цагт: Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар Ардчилсан намын Төв байранд мэдээлэл болон мэдэгдэл хийнэ.
B production
11:00 цагт: B production Английн аSolid State Logic (SSL), Quested болон АНУ-ын Wes Lachot компанитай хамтран олон улсын ISO3382:2009 стандартын шаардлага хангасан, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон, кино хөгжмийн дуугаралт болох Dolby surround тохируулга хийх боломжтой дуу бичлэгийн А зэрэглэлийн студи Монголд анх удаа ашиглалтанд оруулж буй талаараа мэдээлэл, студи танилцуулга хийнэ. Утас: 99945858
“Edelweiss” зочид буудал
11:30 цагт:
Найруулагч М.Батболд болон “Опал” жүжгийн бусад уран бүтээлч хэвлэлийн хурал хийнэ. Утас: 89523752Соёлын яам
11:40 цагт: “Бичиг үсгийн олон улсын өдөр-2022“ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Тэгш таван хүсэл” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болно.
Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төв
12:30 цагт: “Цайны цагаараа-Зангиагүй уулзалт” болно. Тус уулзалтад иргэд олон нийтийн хэрэглээний боловсролыг дээшлүүлж, хамтын хүчээр худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулах сарын аян зарласантай холбоотой ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун оролцоно. Утас: 89017101
МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль
14:00 цагт: Монгол сурагчдад байгалийн ухааны сургалтыг чанартай хүргэхэд маш том ач холбогдолтой Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслийн хүрээнд нийслэл болон орон нутаг дахь ерөнхий боловсролын 60 сургуульд Монголд зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж үнэгүй гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 88102915
Улсын их дэлгүүрийн урд талын Усан оргилуур
18.00 цагт: “Молко” олон ангит уран сайхны киноны нээлт болно.
ӨНӨӨДӨР: Монголд зохион бүтээсэн физикийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж 60 сургуульд үнэгүй өгнө | ||
Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.