Шууд Chart

Монголын бүх ард түмний спортын XV наадам өнөөдөр нээлтээ хийнэ

2022-09-09 11:39:22

Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордны А зааланд 15:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн наадам спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-өөр болно.

Ташрамд дуулгахад, Монголын бүх ард түмний спортын наадам иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Тус наадмын хаалтын ёслол энэ сарын 19-нд 16:00 цагт Спортын төв ордны “А” зааланд болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын бүх ард түмний спортын XV наадам өнөөдөр нээлтээ хийнэ  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй