
Монголын бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Баянгол дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ. Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг олимпын жингээр болж буй тус тэмцээнд 19 аймаг, 7 дүүргийн нийт 199 тамирчин өрсөлдөж байна.
Монголын бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 74, эмэгтэйчүүдийн 50, 57 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өндөрлөж дараах бөхчүүд шигшээд шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн 57 кг: Б.Мөнх-Эрдэнэ (Увс аймаг) - Б.Төгс (Булган аймаг)
74 кг: Г.Ханбүргэд (Баянзүрх дүүрэг) - З.Сумъяабазар (Орхон аймаг)
Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг (Хэнтий аймаг) - М.Мөнхгэрэл (Сонгинохайрхан дүүрэг)
57 кг: Х.Болортуяа (Орхон аймаг) - Э.Сумъяа (Архангай аймаг).
Сонирхуулахад,
Монголын бүх ард түмний спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.