Шууд Chart

“Милан-Кортина-2026” өвлийн олимп хоёрдугаар сарын 6-22-нд болно

2022-09-12 12:09:55

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа тус олимпын эрх олгох үндсэн зарчмыг баталлаа.

Олон улсын холбоо бүр олимпын эрхийн тэмцээнийг 18 сар буюу өвлийн хоёр улиралд багтаан явуулах ёстой. Холбоод эрх олгох форматаа 2023 оны есдүгээр сараас хэтрэлгүйгээр ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөр батлуулна.

Тамирчдын тэмцээн уралдаанд оролцох зардлыг бууруулахын тулд тивүүдийн тэмцээнээс эрх авах боломжоор хангахыг ОУОХ-ноос олон улсын холбоодод зөвлөсөн байна.

Сонгон шалгаруулалтын бүх тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 18-ны дотор дууссан байх ёстой бөгөөд тамирчдын бүртгэл нээлтийн ажиллагаанаас 10 хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр дууссан байх ёстой талаар тусгажээ.

Сонирхуулахад, “Милан-Кортина-2026” өвлийн олимп 2026 оны хоёрдугаар сарын 6-22-нд болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Милан-Кортина-2026” өвлийн олимп хоёрдугаар сарын 6-22-нд болно  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй