Шууд Chart

Хэнтий аймгийн гимнастикчид Монголын бүх ард түмний спортын наадамд түрүүллээ

2022-09-12 12:28:32

Монголын бүх ард түмний спортын XV наадмын аэробик, гимнастикийн шигшээ тэмцээн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спортын ордонд боллоо. Энэ тэмцээнд таван багийн нийт 49 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, багийн болон холимог хосын төрөлд өрсөлдлөө.

Ийн холимог хосын төрөлд Хэнтий аймгийн А.Гантөгс, Б.Номин нар алтан медаль хүртсэн бол Сүхбаатар аймгийн Б.Хонгорзул, Б.Хаштайж, Чингэлтэй дүүргийн Ө.Ёлка, Б.Ариунзул нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин ганцаарчилсан төрөлд Хэнтий аймгийн Б.Номин, Хөвсгөл аймгийн Б.Оргилдболд нар аваргалав.

Мөн

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хэнтий аймгийн гимнастикчид Монголын бүх ард түмний спортын наадамд түрүүллээ  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй