Шууд Chart

Орхон аймаг багийн дүнгээр тэргүүлэв

2022-09-12 14:49:34

Тэмцээнд 19 аймаг, 7 дүүргийн 198 тамирчин (эр 121, эм 79) олимпын жингийн ангилалд өрсөлдөв. Спартакиадын хамгийн гол үйл явдал нь 97 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн 10 жилийн хугацаанд 3 дахь удаагаа түрүүлсэн бол бусад жинд анх удаа спартакиадын аварга болцгоов. Багийн дүнгээр Орхон аймаг (3 алт+0 мөнгө+1 хүрэл) тэргүүлж, Баянзүрх дүүрэг (2+1+4), Дархан-Уул аймаг (1+2+0) 2, 3 дугаар байрт орлоо.

Монголын Бүх ард түмний XV наадмын чөлөөт бөхийн хоёр дахь өдрийн медальтнууд:

Эрэгтэйчүүдийн 65 кг:

  1. Эрдэнэбатын Төгсжаргал (Дархан-Уул)
  2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Завхан)
  3. Даваанямын Төрбаяр (Баянзүрх)
  4. Батсайханы Далайбаяр (Хөвсгөл)

97 кг:

  1. Оргодолын Үйтүмэн (Баянзүрх)
  2. Дагвадоржийн Оргилох (Дархан-Уул)
  3. Лувсандоржийн Төртогтох (Баянгол)
  4. Балтмөнхийн Бадамдорж (Сүхбаатар дүүрэг)

Эмэгтэйчүүдийн 53 кг:

  1. Чинболдын Отгонтуяа (Дорноговь)
  2. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Төв)
  3. Батбаатарын Энхцэцэг (Завхан)
  4. Баянсангийн Алимаа (Увс)

68 кг:

  1. Зоригтын Болортунгалаг (Хэнтий)
  2. Алтансүхийн Даваажаргал (Налайх)
  3. Баасанхүүгийн Дэлгэрцэцэг (Өмнөговь)
  4. Доржсүрэнгийн Цогзолмаа (Орхон)

Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86, 125, эмэгтэйчүүдийн 62, 76 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорсон.

Сүүлийн өдрийн медальтнууд:

Эрэгтэйчүүдийн 86 кг:

  1. Мөнхбаатарын Цогтгэрэл (Орхон)
  2. Дамжингийн Батзул (Увс)
  3. Ган-Очирын Даянбилэг (Баянгол)
  4. Баасандоржийн Цэрэндаш (Сүхбаатар аймаг)

125 кг:

  1. Энхтүвшингийн Батмагнай (Баянзүрх)
  2. Чинбатын Алтангэрэл (Баянхонгор)
  3. Даваадоржийн Эрдэнэтулга (Говь-Алтай)
  4. Содбилэгийн Ган-Эрдэнэ (Сүхбаатар аймаг)

Эмэгтэйчүүдийн 62 кг:

  1. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
  2. Батсүхийн Ганцэцэг (Дархан-Уул)
  3. Батхуягийн Анударь (Говь-Алтай)
  4. Баяраагийн Майцэцэг (Баянгол)

76 кг:

  1. Найгалсүрэнгийн Загардулам (Өвөрхангай)
  2. Ган-Очирын Уртнасан (Чингэлтэй)
  3. Бадрахын Одончимэг (Баянзүрх)
  4. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Баянгол)
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Орхон аймаг багийн дүнгээр тэргүүлэв  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй