Шууд Chart

Буудлагын хийн урт бууны 10 метр болон олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээн боллоо

2022-09-14 13:44:52

10 метрийн урт бууны холимог багийн төрөлд 20 багийн 40 тамирчин өрсөлдлөө. Ийн Баянзүрх дүүргийн тамирчин О.Янжинлхам, Н.Баяраа алтан медаль хүртсэн бол Увс аймгийн тамирчин О.Есүгэн, Ц.Мөнх-Эрдэнэ мөнгө, Хэнтий аймгийн тамирчин Н.Ангирмаа, Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртэв.

Мөн тус тэмцээний олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээнд долоон багийн 14 тамирчин цэц мэргэнээ сориход Баянзүрх дүүргийн тамирчин Э.Даваахүү, Г.Хэрлэнцэцэг нар аваргалж, Увс аймгийн тамирчин Ө.Төгөлдөр, Х.Уртнасан мөнгө, Багануур дүүргийн Э.Хишигдэлгэр, Г.Алтангэрэл нар хүрэл медалийн тавцанд гарав.

Сонирхуулахад, Энэ төрөлд түрүүлсэн Э.Даваахүү Монголын бүх ард түмний спортын XV наадмын гурав дахь медалиа гардаж байгаа бөгөөд Универсиад наадмын аварга, “Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон юм. Түүнтэй алтан медалийн тавцанд хамт гарсан Г.Хэрлэнцэцэг Армийн тоглолтын аварга билээ.

Харин 10 метрийн урт бууны холимог багийн аварга О.Янжинлхам Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальтай тамирчин юм. Мөн 10 метрийн урт бууны холимог багийн аварга Н.Баяраа Азийн АШТ-ий мөнгөн медальтай бөгөөд “Лондон-2012” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Буудлагын хийн урт бууны 10 метр болон олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээн боллоо  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй