Шууд Chart

Залуучуудын өвлийн олимпод 1900 орчим тамирчин өрсөлдөнө

2022-09-14 17:31:34

Залуучуудын өвлийн олимп 2024 онд БНСУ-ын Канвонд болно. ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл Залуучуудын өвлийн олимпын ганцаарчилсан төрлийн тэмцээн уралдааны эрх олгох зарчмыг баталлаа. Энэ дагуу тус олимпын эрхийн бүх тэмцээн 2023 оны арванхоёрдугаар сард багтан дууссан байх ёстой аж. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Залуучуудын олимпын наадам болох юм байна.

Сонирхуулахад, Монгол Улсаас өмнө нь Лозанны олимпод биатлон, цанын төрлөөр зургаан тамирчин оролцжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Залуучуудын өвлийн олимпод 1900 орчим тамирчин өрсөлдөнө  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй