Шууд Chart

Д.Отгонжаргал, Б.Хулан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2022-09-15 10:20:05

Тухайлбал, Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонжаргал аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болж, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулав.

Түүнчлэн ДАШТ-д анх удаа оролцож буй тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан 53 кг-д Америкийн бөх, Пан Америкийн аварга цолтой Доминик Пэрришт 4:2-оор ялагдан мөнгөн медаль хүртлээ.

Монголын багийн медалийн тоо нэмэгдэх эсэхийг Э.Даваачимэг, Б.Эрдэнэсувд нарын барилдаан шийднэ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Э.Даваачимэг 57 кг-ын жинд БНСУ-ын Ким Хьюн-Жо, Узбекистаны Л.Собирова нарыг дараалан ялж хагас шигшээд шалгараад Америкийн бөх, олимп, дэлхийн аварга Х.Мароулист дийлдсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөө Казахстан, Польшийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Харин 59 кг-д зодоглож буй Б.Эрдэнэсувд дагах барилдаанд АНУ-ын А.Неттетэй хүч үзэхээр болсон. Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн төлөө Польшийн бөх, Европын аваргын мөнгөн медальт И.Вжесенвтэй барилдана.

Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ээс 25 улс медаль хүртээд байгаа бөгөөд Монголын баг медалийн чансаагаар 9 дүгээр байрт бичигдэж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Отгонжаргал, Б.Хулан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй