Шууд Chart

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ

2022-09-15 14:04:07

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүллээ.

14 настай хүү, хавдартай 23 настай төрсөн ахдаа үүдэл эсийн донор болсон байна.  Ийнхүү энэ төрлийн хагалгаа гадаад оронд 300 саяаас 2 тэрбум орчим төгрөг зарцуулагддаг өртөг өндөртэй хагалгааг улсдаа хямд өртгөөр хийх боломж бүрдлээ.

Монгол Улсад үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлснээр бид манай оронд эмчлэгддэггүй 26 эмгэгийн жагсаалтыг нэгээр цөөрүүллээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ  
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй