Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Буудлагын олимпын 25 метрийн хурдан бууны дасгал, 50 метрийн холимог багийн тэмцээн боллоо

2022-09-16 10:44:30
Error loading player: No playable sources found

Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын олимпын 25 метрийн хурдан бууны дасгал болон 50 метрийн холимог багийн тэмцээн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтын төвд боллоо. Тус тэмцээний 25 метрийн хурдан бууны дасгалд найман багийн найман тамирчин өрсөлдөхөд Баянзүрх дүүргийн тамирчин Э.Даваахүү түрүүлсэн бол Дорноговь аймгийн тамирчин, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат мөнгө, Увс аймгийн тамирчин О.Төгөлдөр хүрэл медаль хүртлээ.

Харин 50 метрийн холимог багийн төрөлд 14 багийн 28 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөхөд Баянзүрх дүүргийн тамирчин Н.Баяраа, О.Янжинлхам нар алтан медаль хүртсэн бол Увс аймгийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ, О.Есүгэн мөнгө, Дундговь аймгийн тамирчин З.Батхуяг, О.Энхсайхан нар хүрэл медалийн тавцанд гарав.

Энэ төрөлд түрүүлсэн Н.Баяраа “Лондон-2012” олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж байсан бөгөөд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Түүнтэй хамт алтан медалийн тавцанд гарсан О.Янжинлхам Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальтай тамирчин. Тэрбээр ирэх сард ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Буудлагын олимпын 25 метрийн хурдан бууны дасгал, 50 метрийн холимог багийн тэмцээн боллоо  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй