Шууд Chart

Ширээний теннисний багийн тэмцээнд Орхон болон Багахангайн баг түрүүллээ

2022-09-16 13:16:38

Өчигдөр эрэгтэйчүүдийн багийн төрлийн өрсөлдөөнд Орхон аймгийн тамирчин Ч.Нямаа, Ж.Мөнхзориг, М.Бат-Эрдэнэ нарын баг алтан медаль хүртсэн бол Хэнтий аймгийн Я.Бэгз, М.Ариунболд, Н.Энхсайхан нар дэд байр, Чингэлтэй дүүргийн С.Галбадрах, Ч.Эрдэнэбаяр, Н.Энхбаяр нар гуравдугаар байр эзлэв.

Харин эмэгтэй багийн төрөлд Багахангай дүүргийн тамирчин М.Ундрам, Б.Эгшиглэн, Т.Ариунтуяа нар түрүүлж, Говьсүмбэр аймгийн Г.Мөнхгэрэл, Б.Мөнхзаяа, Г.Сэлэнгэмөрөн мөнгөн медаль хүртэж, Баянхонгор аймгийн теннисчин Г.Буянтогтох, Б.Мөнхчимэг, Б.Хонгорзул нар хүрэл медалийн тавцанд гарлаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ширээний теннисний багийн тэмцээнд Орхон болон Багахангайн баг түрүүллээ  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй