Шууд Chart

Иргэд Хатан хаантай салах ёс хийж байна

2022-09-16 15:35:33

ИБУИНХУ-ын Хатан хаан 2-р Элизабеттай салах ёс хийхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон тооны иргэн Лондон хотод цуглараад буй юм байна. Хатантай салах ёс хийхийн тулд урт дараалал үүссэн талаар мэдээлж байна.

Хатан хааныг эцсийн замд үдэх ёслол болох хүртэл Вэстминстэрийн сүмд олон нийт хүрэлцэн ирж салах ёс хийхэд 24 цагийн турш нээлттэй байгаа юм байна. Тиймээс иргэд энэ өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж урт дараалалд зогсож, Хатан хаантайгаа салах ёс хийсээр байна.

Иргэдийн цуваа улам ихэсч 8 км орчим газар үргэлжилж байгааг "Би Би Си" агентлаг мэдээлсэн. Мөн багадаа 9 цаг орчим дараалалд зогсож, сүмд нэвтэрч байгаагаа хүмүүс ярьжээ. Гэсэн хэдий ч олон нийт огт яарч, төвөгшөөлгүйгээр олон км үргэлжлэх энэ дараалалд өдөр, шөнө ялгаагүй зогсож Хатан хаантай салах ёс хийж байгаа юм байна.

Дараалалд зогсож байгаа хүмүүст суух боломж байхгүй юм байна. Учир нь байнгын урагш алхаж хөдөлгөөнтэй байгаа юм. Мөн дараалалд зогсож байгаа хүмүүсийн гарт зүүх бугуйвч тарааж өгч байгаа юм байна. Ингэснээр тэд дарааллаас түр гарч, юм идэх, түр амрах зэрэг боломжтой болж байгаа юм.

Хатан хааныг эцсийн замд үдэх ёслол ирэх даваа гарагт орон нутгийн цагаар 11:00 цагт Вэстминстэрт болно. Энэ хүртэл Хатан хаантай салах ёс хийх гэсэн олон нийтийн цуваа тасрахгүй байх гэж орон нутгийн хэвлэлд бичжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэд Хатан хаантай салах ёс хийж байна   
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй