
Дөрвөн жилд нэг удаа болдог тул Монголын спортынхны хувьд энэ наадмыг “олимп” хэмээн нэрийдэж болно.
Тус наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр дүүргээс Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл), аймгаас Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртсэнээр түрүүллээ.
Харин хүчний байгууллагаас "Алдар" спорт хороо 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлсэн байна.
Энэ удаагийн наадмын анхан шатны тэмцээн гуравдугаар сараас гурван үе шаттайгаар орон даяар өрнөсөн бол шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-нөөс эхлэн спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болсон юм.
Сонирхуулахад, Тус наадмын хаалтын ёслол өнөөдөр Спортын төв ордонд 16:00 цагт болно.
Монголын бүх ард түмний спортын наадамд Баянзүрх дүүрэг, Хэнтий аймаг түрүүллээ | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.