Шууд Chart

Интерполын төлөөлөгчид Монголд ирлээ

2022-09-21 17:15:16

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын “Ази, Номхон далайн бүс нутгийн Үндэсний төв товчоодын үйл ажиллагааг зохицуулах алба”-ны дарга ноён Тен Хин Флипп Чао тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны үйл ажиллагаатай танилцах зорилгоор Цагдаагийн ерөнхий газарт энэ оны 09 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр /2022.09.20/

Уулзалтын үеэр Интерполын төлөөлөгчид Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын даргын шууд удирдлага дор ажилладаг Интерполын Үндэсний төв товчоо нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Интерполоос зохион байгуулж буй бүхий л төрлийн тусгай ажиллагаа, арга хэмжээнүүдэд тогтмол идэвхтэй оролцдог Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамгийн шилдэг Үндэсний төв товчоодын нэг болохыг дурдаад цаашид Интерполын зүгээс Монгол Улсын цагдаагийн байгууллагад бүхий л чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Мөн уулзалтын үеэр Интерполын төлөөлөгчид үндэстэн дамнасан санхүүгийн гэмт хэрэг, залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Интерполоос шинээр санаачлан хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээнүүдийн талаар танилцуулга мэдээлэл өгч, Монгол Улсын цагдаагийн байгууллагын зүгээс тухайн ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, Интерполтой нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.


Интерполын төлөөлөгчид Монголд ирлээ  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй