Шууд Chart

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

2022-09-22 11:56:46

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засаг даргын тамгын газартай хамтран дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийн нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, хурандаа Э.Эрдэнэбаатар, хурандаа Г.Нэргүй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр, Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Чинбат, ЗЦХ-ийн дарга, хошууч М.Эрхэмбаяр болон дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын 370 гаруй ажилтан, албан хаагч оролцсон юм.

Сургууль дадлага өнөөдөр танхимын команд штабын сургуулиар үргэлжилж, “Новотел хотел” зочид буудалд өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах дууиалган үзүүлэх сургууль, барилга байгууламжаас иргэдийг аюулгүй байр, түр талбайд байршуулах, түр хорогдох жишиг байршилтай танилцах, үерийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дадлага, удирдах бүрэлдэхүүний сорил дадлагуудаар хоёр өдөр зохион байгуулагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй