Шууд Chart

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар анагаах ухааны доктор С.Энхболд томилогдлоо

2025-07-04 10:48:54

Эрүүл мэндийн сайдын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Энхболдыг томиллоо.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд нь
1997 онд Анагаах ухааны их сургууль
2007 онд Япон улсын Нагояагийн их сургуульд Эрүүл мэндийн удирдлагын мастер
2020 онд Япон улсын Нагояагийн их сургуульд “Монгол улсад 2015-2016 онд бүртгэгдсэн улаан бурханы дэгдэлтийн тархвар зүйн шинж чанар, хандлага, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын дэгдэлтэд үзүүлсэн нөлөө” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Эрүүл мэндийн салбарт ажилласан байдал

  • 2000-2001 онд Анагаах ухааны дээд сургууль, багш
  • 2001-2005 онд ЭМЯ, мэргэжилтэн
  • 2005-2008 онд ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга
  • 2008-2011 онд ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
  • 2011-2013 онд ЭМЯ, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2014-2015 онд ХӨСҮТ, дэд захирал
  • 2015-2016 онд НЭМХ, албаны дарга
  • 2016-2017 онд ЭМЯ, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • 2017-2021 онд Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч
  • 2021-2025 онд Дэлхийн банкны санхүүжилттэй Монгол улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар анагаах ухааны доктор С.Энхболд томилогдлоо  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй