Шууд Chart

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно

2025-07-03 14:09:22

 

Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн ээлжит дэлхийн цуврал, “Гран слам” тэмцээн манай улсад болох гэж байна.  Тус их дуулга тэмцээнийг “IJF” болон МЖБХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хөгжлийн корпораци, Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, Биеийн тамир спортын улсын хороо хамтран зохион байгуулна.

“Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох, дэлхийн чансааны оноо олгох өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д зохион байгуулна.


Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй