Шууд Chart

Бусдыг гудамжинд хутгалж гэмтээсэн байж болзошгүй этгээдүүдийг олж тогтоожээ

2025-07-04 14:53:46

Энэ оны долоодугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг 55 минутад “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах сүлжээ дэлгүүр дотор эрэгтэй хүн нуруундаа хутгалуулсан байдалтай гаднаас орж, ирлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж, иргэн “Я”-гийн явсан зам маршрутыг тогтоон, "Ногоон бүс" төслийн хүрээнд гудамж талбайд суурилуулсан хяналтын камерыг тусламжтай тухайн иргэний биед халдсан байж болзошгүй Т, М нарыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зүй зохистой авч явах, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.


Бусдыг гудамжинд хутгалж гэмтээсэн байж болзошгүй этгээдүүдийг олж тогтоожээ   
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй