
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн зогсоолын авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр болжээ. Тодруулбал, /Нямьяанжугийн гудамжнаас зүүн тийш ХӨСҮТ-ийн эцсийн зогсоол хүртэл/ авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил ирэх даваа гараг буюу энэ сарын 30-ны өдрөөс эхлэх аж.
Тус замыг энэ сарын 30-ны орой 23:00 цагаас хааж долоодугаар сарын 03-ны өглөө 06:00 цагт нээх юм. Иймд дээрх зам засварын ажилтай холбогдуулан тус замаар зорчдог нийтийн тээврийн Ч:41, Ч:64, Ч:78, Ч:80 чиглэлүүдийн хөдөлгөөнд өөрчлөлт орохоор болжээ.
Халдвартын эцсийн зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр өөрчлөлт орно | ||
Үзсэн: 155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.