
Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 8-18-нд болж, Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор 20 тамирчин өрсөлдөж, таван медаль хүртсэн билээ.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дэлхийн дэвжээнд гарамгай амжилт үзүүлсэн баг тамирчин, дасгалжуулагчдыг өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналын батламж гардуулав. Энэ үеэр
Сонирхуулахад, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Белград хотод болсон ДАШТ-ээс 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл мөнгө, 50 кг-д Д.Отгонжаргал мөнгө, 53 кг-д Б.Хулан мөнгөн медаль хүртсэн бол 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл медаль хүртсэн билээ. Энэ амжилтаараа Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг Дэлхийн цомд өрсөлдөхөөр болсон юм.
“Бээжин-2008” зуны олимпын наадмаас алтан медаль хүртсэн амжилтыг Парисын дэвжээнд буухиалахыг хүслээ | ||
Үзсэн: 448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.