Шууд Chart

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд МҮОНРТ-ийн баг түрүүллээ

2022-09-23 13:33:14

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээний хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 21-нд “Шинэ Яармаг” цогцолбор хороолол дахь олон улсын стандартыг хангасан хөлбөмбөгийн талбайд болж, МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, “C1”, “NTV”,  “SBN”, “Боловсрол”, “SPS” телевизийн баг өрсөлдлөө.

Ийн финалд “C1” телевиз, МОНЦАМЭ агентлагийн баг хүрэл медалийн тоглож, “C1” телевизийн баг хүрэл медаль хүртлээ. Харин аваргын төлөө МҮОНРТ-ийн нэгдүгээр баг, “SPS” телевизийн баг тоглож, 2:1 харьцаатай МҮОНРТ-ийн нэгдүгээр баг хожиж тус тэмцээнд аваргаллаа.

Тус тэмцээнд МҮОНРТ-ийн нэгдүгээр баг нийт таван тоглолт хийж, тав хожихдоо нийт 22 гоол оруулж түрүүлсэн бөгөөд МҮОНРТ-ийн Төрөлжсөн сувгийн сэтгүүлч Г.Анар өрсөлдөгчдийнхөө хаалганд нийт 12 гоол хийжээ.

Сонирхуулахад, Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээний сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд үргэлжилж байгаа бол гар бөмбөгийн тэмцээн маргааш эхэлнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд МҮОНРТ-ийн баг түрүүллээ  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй