Шууд Chart

“Дэлхийн орчны эрүүл мэнд”-ийн өдөр боллоо

2022-09-27 14:10:58

“Дэлхийн орчны эрүүл мэнд”-ийн өдрийг Орчны эрүүл мэндийн олон улсын холбооноос санаачлан дэлхийн олон оронд жил бүрийн есдүгээр сарын 26-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр тодорхой чиглэл бүхий уриа дэвшүүлдэг бөгөөд 2022 онд “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орчны эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” уриатай тэмдэглэлээ. 

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд орчны эрүүл мэндийн салбар чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд орчны эрүүл мэнд нь тогтвортой хөгжлийн 7 зорилго, 19 зорилт, 30 үзүүлэлтэд тусгагдсан байна.

Дэлхийн орчны эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхийн тулд орчны эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлье” сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын болон Засаг даргын Тамгын газрын 98 холбогдох мэргэжилтнийг хамрууллаа гэж ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. 


“Дэлхийн орчны эрүүл мэнд”-ийн өдөр боллоо   
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй