
- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Корпорэйт” конвеншн центр
09:30 цагт: Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Олон улсын эрчим хүчний чуулган” “Эрчим хүчний шилжилт” сэдвийн дор болно. Утас: 80044850, 89014850, 77003010
МУИС
10:30 цагт: “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
ЭМЯ
11:00 цагт: “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлнэ. Утас: 99741854
Улсын Дээд Шүүхийн гадаа
11:00 цагт: “Өмгөөллийн Фиделитас Партнерс”-ийн зүгээс “Ковидын үед гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хууль бус болохыг тогтоолгох, түүний улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын дээд шүүхээр хэлэлцэх болсонтой холбоотойгоор хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Утас: 98884746
Төрийн ордны баруун үүд
11:40 цагт: Ардчилсан Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлнэ.
Дэлхийн банкны байр
14:00 цагт: ОУВС-ийн ажлын хэсэг хэвлэлийн хурал хийнэ.
“Нээлттэй нийгэм форум”-ын байр
14:00 цагт: “Глоб Интернэшнл төв” ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99170361, 99128391
ӨНӨӨДӨР: “Олон улсын эрчим хүчний чуулган” болно | ||
Үзсэн: 419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.