Шууд Chart

Харилцан хамтын ажиллагааг сайжрууллаа

2022-09-28 10:24:59

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангиас “Шунхлай говь” ХХК- тай хамтран гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, гамшгийн нөхцөл, газар хөдлөлтийн улмаас гал түймэр, гэнэтийн ослын үед зохион байгуулах ажилтан, албан хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, тухайн байгууллагын сайн дурын бүлгэмтэй болзошгүй гамшиг, ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах зорилготой тус дадлага, сургууль хоёр үе шаттайгаар явагдсан юм.

Эхний шатанд тус байгууллагад гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, тодотгол хийсэн байдалд заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Хоёрдугаар шатанд Сайншанд сумын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас “Шунхлай говь” ХХК-ийн газрын тос бүтээгдэхүүний агуулахын 700м3-ын багтаамжтай дизель түлш хадгалдаг сав болон ачилт, буулгалт хийх хэсэгт техникийн горим алдагдаж ачилт хийж байсан автоцистернээс шатахуун давж асгаран улмаар дизель түлш хадгалагдаж байсан резервуарт гал түймэр гарч нөхцөл байдал хүндэрсэн тухай цагийн байдлын дагуу дадлага, сургуулийг хийлээ гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Харилцан хамтын ажиллагааг сайжрууллаа  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй