Шууд Chart

2022 оны цэрэг татлага зохион явуулахтай холбоотой цэрэг татлагын комисс хуралдлаа

2022-09-28 12:50:30

2022 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага Төв аймгийн 18 суманд зохион явагдана. Үүнтэй холбоотой Цэрэг татлагын товчооны гишүүд болон 18 сумын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, Нийгмийн даатгалын байцаагч нарт цахим хурал зохион байгууллаа.
 
Хуралд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр, цэргийн насны залуучуудад Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, цэргийн бэлтгэлийн анхан шатны мэдлэг олгох сургалт, спорт, урлагийн тэмцээн уралдаан зохион байгуулах талаар8 Нийгмийн даатгалын хэлтсийн дарга дарга Ж.Эрдэнэжаргал нийгмийн даатгалын хэлтэс цэрэг татлагаар орж байгаа залуучуудын эрүүл мэндийн үзлэг шинжилгээнүүдийг даатгалаар бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах талаар, цэрэг татлагын товчоонд ажиллах эмч эмнэлгийн ажилтан нар Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан эрүүл мэндийн үндсэн шинжилгээг аймаг, суманд хийх боломжийн талаар сумын ЗДТГ-ын дарга, Багийн Засаг дарга нар 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар үзлэгт орох 18-25 насны иргэдийн цэргийн зарлан дуудах хуудас тараасан судалгаа, тоо, зар мэдээ хүргүүлсэн байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө гэж Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ. 
 

2022 оны цэрэг татлага зохион явуулахтай холбоотой цэрэг татлагын комисс хуралдлаа  
Үзсэн: 2080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй