
Ард даатгал ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болов. Тус барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ж.Амартүвшин, Н.Батсуурь зэрэг улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.
2014 оны сорилго барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ.
Наадмын сорилго барилдаан болов | ||
Үзсэн: 1859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.