Шууд Chart

Төрийн байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмж, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр ажиллав

2022-09-29 14:15:49

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Нийслэлийн өмчийн харилцааны газар, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “УБЦТС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, Стандарт хэмжил зүйн газар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг төрийн байгууллагаас батлан гаргасан дүрэм, журмыг хянах, цахим хуудсыг үнэлэх, дүн шинжилгээ хийх, зөвлөмж болон мэдэгдлийн биелэлттэй танилцах чиглэлээр хамтран ажиллав.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 7 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 511 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.


Төрийн байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмж, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр ажиллав  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй