Шууд Chart

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг олж тогтоожээ

2022-09-29 14:19:00

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногийн байдлаар 432 гэмт хэргийг илрүүллээ.

Нэгдсэн арга хэмжээ эхлэхэд Цагдаагийн байгууллагын санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 342, гэмт хэрэгт сэрдэгдсэн 1486, шүүхээс даалгасан 2506, зөрчил үйлдсэн этгээд 448, галт зэвсэг 362, тээврийн хэрэгсэл 270, түүх соёлын дурсгалт болон  үнэт зүйл 21 эрэн сурвалжлагдаж байснаас 1201 хүн, эд зүйлийг олж тогтоожээ. 

Дээрх эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд дотор бусдыг удаа дараа залилсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж 18 газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Г, Д, М, У, Х нарыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг олж тогтоожээ  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй