Шууд Chart

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” судалгааны тайланг хэлэлцүүллээ

2022-09-30 11:59:08

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 сарын 11-ны өдрийн 1 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 4.6.8-д заасан Хөдөлмөрийн нөхөн сэргээх үйлчилгээг шинээр нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа хийх, журам, дүрэм боловсруулж, туршиж нэвтрүүлэх чиглэлийн дагуу бодлогын суурь судалгааг нийт 35 холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох хүмүүст 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцүүллээ.
 
Хэлэлцүүлгээр ажил, мэргэжлийн сэргээн засалтын талаарх өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөц, тулгамдаж буй асуудал, олон улсын үйлчилгээний тогтолцооны загваруудтай танилцаж, ХБХХЕГ нь ажил, мэргэжлийн сэргээн засалтын үйлчилгээг өргөжүүлэх, нэвтрүүлэх талаар Монгол Улс дахь тогтолцооны зураглалыг гаргаж, мэргэжлийн сэргээн засалтын үйлчилгээг туршиж нэвтрүүлэх ажлыг цаашид зохион байгуулахаар ажиллана гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.  

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” судалгааны тайланг хэлэлцүүллээ  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй