Шууд Chart

МҮОНРТ ахмад удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

2022-09-30 15:22:07

Монгол Улсад радиогийн салбар үүсэн байгуулагдсаны 88, телевизийн салбар үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр буюу Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ. Түүнчлэн Олон улсын болон Монголын ахмадын өдөр жил бүрийн аравдугаар сарын 1-нд тохиодог.

88 жил Монголын түүхийг бичилцсэн, 88 жил Монгол Улсаа дэлхийд сурталчилсан, 55 жил Монголын түүхийг бичиж авч үлдсэн, 55 жил Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилсан Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн 300 гаруй ахмад удирдлага, уран бүтээлчид, инженер техникийн болон бусад ажилтнууд өнөөдөр төрөлх байгууллагадаа ирж, уран бүтээл, ажилласан он жилүүдээ дурсан ярилцлаа.

Мөн МҮОНРТ-ийн зарим ахмад удирдлага, уран бүтээлч, ажилтнуудад Төрийн дээд одон, нийслэлийн болон салбарын, байгууллагын шагнал олгосныг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Тамгын газрын дарга С.Наранбаатар, Ахмадын хорооны дарга Л.Төмөрхуяг нар гардуулсан юм. Түүнчлэн урлаг, соёлын салбарын уран бүтээлчид МҮОНРТ-ийн ахмадуудад хүндэтгэл үзүүлж, уран бүтээлээ толилууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ ахмад удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй