Шууд Chart

Э.Балжинням агсны нэрэмжит шагналыг Н.Болор хүртлээ

2022-10-03 13:05:38

Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны “Эрдэнэбатын Балжинням сан”-аас “Оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн” хэмээх шагналыг бий болгон Монгол Улсад хөлбөмбөгийн спортын хөгжлийн төлөө зүтгэж буй эрхмийг жил бүр шалгаруулахаар болсон. Тэгвэл хамгийн эхний буюу “2022 оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн” шагналыг өнгөрсөн долоо хоногт гардууллаа гардууллаа.

Э.Балжинням агсны нэрэмжит энэ хүндтэй шагналын анхны эзнээр “Стрэнжир Соккер Монголиа” компанийн ахлах дасгалжуулагч Нарантуяагийн Болор шалгарч цом, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнууллаа.

Н.Болор дасгалжуулагч хөлбөмбөгийн спортын төлөө 20 жил зүтгэхдээ олон зуун шавь, шилдэг тамирчдыг бэлтгэсэн бөгөөд одоо “Ховд Вестерн” клуб, “Ховд Вестерн” хүүхдийн академийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа ажээ.

Энэ удаагийн шагналын санхүүжилтийг Э.Балжинням агсны өнгөрсөн зун дахин хэвлэгдсэн “Миний л амьдрал” номын борлуулалтын орлогоор бүрдүүлжээ.

Ташрамд дуулгахад, хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, залуу хойч үедээ хөлбөмбөгийн спортыг сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор гэр бүлийнхэн болон хамтран зүтгэгч дүү нар нь нэгдэж “Эрдэнэбатын Балжинням сан” ТББ-ыг 2022 оны 3 дугаар сард байгуулсан бөгөөд гүйцэтгэх захирлаар Баясгахын Батзаяа, удирдах зөвлөлийн даргаар Балжиннямын Ариунсанаа нар ажиллаж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Балжинням агсны нэрэмжит шагналыг Н.Болор хүртлээ  
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй