
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 2-нд 08:11 цагт “Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах зочид буудалд амарч байхад дөрвөн залуу орж ирж, биднийг зодоод, гар утас дээрэмдчихлээ” гэсэн дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу шалгахад 24 настай, эрэгтэй Б, 25 настай, эрэгтэй С нарыг тус буудалд амарч байхад нүүрээ ороолт, маскаар далдалсан хар өнгийн хувцастай 20-25 орчим насны үл таних дөрвөн эрэгтэй гаднаас орж зодон гар утаснуудыг нь дээрэмдсэн байжээ.
Дээрх хэргийн хохирогчдын биеийн байдлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад хэвийн байна гэв.
Зочид буудалд байсан иргэдийг бүлэглэн дээрэмджээ | ||
Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.