Шууд Chart

Ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүллээ

2022-10-03 15:30:41

Уг мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нарыг оролцуулан хэргийн газрын үзлэг хийхэд, хохирогч гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогджээ.

Хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулж сураггүй алга болсноор бүртгэгдсэн Л мөн болохыг биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр тогтоосон байна.

НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид хүн амины онц ноцтой уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж, Баянзүрх дүүрэгт оршин суудаг 22 настай эрэгтэй Ч мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулан, улмаар түүнийг хүчирхийлж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүллээ  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй