Шууд Chart

Чөлөөт бөхийн өсвөр үеийн тамирчид шилдгээ тодрууллаа

2022-10-04 09:05:11

Чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч, ардын боловсролын тэргүүн ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, спортын мастер Олон шилдэг тамирчдыг төрүүлэн гаргасан Ц.Жигдэн багшийн тэмцээн хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулагддаг. Энэ жил Дархан-Уул аймаг байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд тус аймгийн Засаг даргын ивээл дор болж хөвгүүдийн 18, охидын дөрвөн жингийн ангилалд 28 байгууллагын 557 тамирчин өрсөлдөв. Мөн ОХУ-ын Буриад улсаас өсвөрийн тамирчид оролцжээ.

Ийн тус тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Т.Жанчивдорж (Дархан-Эрхэт) , эмэгтэй тамирчнаар М.Баясгалан (Сэлэнгэ), өсөх ирээдүйтэй тамирчнаар А.Ариунзул (Төгс), шилдгийн шилдэг дасгалжуулагчаар У.Оюунбаяр, шилдэг дасгалжуулагчаар Спортын төв сургуулийн багш Г.Нямбаяр, шүүгчээр Э.Батнасан нар тодров.

Харин багийн нэгдсэн дүнгээр спортын мастер Ё.Батдархан, У.Оюунбаяр дасгалжуулагчтай Дархан-Эрхэт баг 80 оноогоор тэргүүлж, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймгийн баг 79 оноогоор удаалж, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай Спортын төв сургууль 54 оноогоор гуравдугаар байрт орлоо.

Жин тус бүрийн медальтнууд:

Хөвгүүдийн 24 кг:

  1. Лувсан Цыренов (Хиагт)
  2. Б.Сайнбилэг (Дорноговь)
  3. Б.Ган-Эрдэнэ (Дархан-Эрхэт)
  4. Н.Галмандах (Төв)

26 кг:

  1. Тэншлүүр (Дархан-Эрхэт)
  2. Ц.Бат-Эрдэнэ (Төв)
  3. Ж.Сайнтогтох (Төв)
  4. Галсан Цыденов (Хиагт)

28 кг:

  1. Э.Дашдорж (Төв)
  2. Б.Баяртогтох (Төв)
  3. М.Дөлгөөн (Дархан-Эрхэт)
  4. Саша Негаев (Хиагт)

30 кг:

  1. М.Азжаргал (Төв)
  2. Т.Ерасыл (Баян-Өлгий)
  3. Б.Бат-Оргил (Төв)
  4. Э.Ариун-Эрдэнэ (Төв)

33 кг:

  1. Руслан Шарапов (Зургаалай)
  2. Алтангадас (Өнөр бүл)
  3. Д.Дауранбек (Баян-Өлгий)
  4. М.Алтаншагай (Налайх, Голомт)

36 кг:

  1. Г.Дөл (Баянгол дүүрэг, Аваргууд)
  2. Т.Мөнгөнцоож (Баянхонгор)
  3. Г.Өлзийхутаг (Төв)
  4. Э.Даваажаргал (Хангарьд)

39 кг:

  1. М.Шагайхүү (Өмнөговь)
  2. Э.Төрболд (Сэлэнгэ)
  3. Д.Азжаргал (Дархан-Эрхэт)
  4. У.Азбаяр (Төв)

42 кг:

  1. Ц.Баасанхүү (Дархан-Эрхэт)
  2. Лхамж (Спортын төв сургууль)
  3. Ц.Балжинням (Булган)
  4. Базар Банзаракцаев (Хиагт)

45 кг:

  1. У.Буянхишиг (Дархан-Эрхэт)
  2. Б.Буянжаргал (Төгс)
  3. Мөнх-Очир (Тэх-Мөнх)
  4. Т.Доржсамбуу (Дорноговь)

48 кг:

  1. Түмэнжаргал Ешонов (Зургаалай)
  2. О.Анар (Баянгол дүүрэг, Аваргууд)
  3. Б.Ренчинпэлжээ (Спортын төв сургууль)
  4. Т.Мянганбанзрагч (Дархан-Эрхэт)

51 кг:

  1. Пурбо Эрдынев (Кижинга)
  2. Ш.Хаш-Эрдэнэ (Сэлэнгэ)
  3. Б.Наран-Өлзий (Алдар)
  4. Алдар Найданов (Хиагт)

55 кг:

  1. Ш.Далайцэрэн (Спортын төв сургууль)
  2. Б.Жавхлантөгс (Төв)
  3. Б.Булгантамир (Сонгинохайрхан)
  4. Б.Мөнхдөл (Спортын төв сургууль)

60 кг:

  1. Т.Жанчивдорж (Дархан-Эрхэт)
  2. Даваадорж (Төгс)
  3. Одсүрэн (Дархан-Эрхэт)
  4. Т.Эрдэнэцогт (Баянгол дүүрэг, Аваргууд)

65 кг:

  1. О.Мөнх-Эрдэнэ (Өмнөговь)
  2. М.Баттөгс (Тэх-Мөнх)
  3. Б.Бүрэнжаргал (Орхон, Ирээдүйн одод)
  4. Т.Эрдэнэцогт (Баянгол дүүрэг, Аваргууд)

71 кг:

  1. Б.Ган-Эрдэнэ (73 сургууль)
  2. М.Толуй (Тэх-Мөнх)
  3. Б.Найдангомбо (Спортын төв сургууль)
  4. Б.Ариунбуян (Дархан-Эрхэт)

80 кг:

  1. Э.Бямбадорж (Орхон, Ирээдүйн одод)
  2. Д.Оргил (Сэлэнгэ)
  3. Л.Отгонбаяр (Тэх-Мөнх)
  4. Г. Сүхбат (Дархан-Эрхэт)

92 кг:

  1. Дэмүүл (Спортын төв сургууль)
  2. Т.Дөлгөөн (Баянгол дүүрэг, Аваргууд)
  3. Н.Батзориг (Баянхонгор)
  4. Т.Төгөлдөр (Аварга)

110 кг:

  1. Нарантулга (Спортын төв сургууль)
  2. П.Мөнх-Эрдэнэ (Сэлэнгэ)
  3. О.Одбаяр (Аварга)
  4. Т.Лхагвадорж (Аварга)

Охидын 32 кг:

  1. Д.Энэмөнх (Булган)
  2. Б.Хулан (Сэлэнгэ)
  3. Т.Хишигжаргал (Төв)
  4. Э.Отгонбилэг (Дархан-Эрхэт)

49 кг:

  1. Бямбасүрэн (Дархан-Эрхэт)
  2. Э.Энхчимэг (Сэлэнгэ)
  3. Б.Пүрэвжаргал (Налайх)
  4. Нандин-Эрдэнэ (Спортын төв сургууль)

52 кг:

  1. М.Баясгалан (Сэлэнгэ)
  2. Сувд-Эрдэнэ (Спортын төв сургууль)
  3. Б.Үүрийнцолмон (Төгс)
  4. Б.Чулуун-Эрдэнэ (Төв)

55 кг:

  1. А.Ариунзул (Төгс)
  2. Н.Номин-Эрдэнэ (Өмнөговь)
  3. Ү.Мягмарбаяр (Хөвсгөл)
  4. Б.Үүрийнтуяа (Орхон, Ирээдүйн одод)
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн тамирчид шилдгээ тодрууллаа  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй