
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хөвгүүд Төв аймаг дахь МХБХ-ны бэлтгэлийн төвд тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангасан бөгөөд тус шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай, туслах дасгалжуулагчаар Ж.Баяртулга ажиллаж байна.
Монголын шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтоо өнөөдөр 22:00 цагт /Улаанбаатар хотын цагаар/ Тажикистан, энэ сарын 7-нд 22:00 цагт / Улаанбаатар хотын цагаар / Афганистаны шигшээ багтай хийнэ.
Монголын хөлбөмбөгчид Тажикистанд өнөөдөр эхний тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.