Шууд Chart

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчийг томиллоо

2022-10-05 13:31:17

Зүүн Азийн залуучуудын наадам 2023 оны наймдугаар сард Улаанбаатар хотод болно. Монголд анх удаа зохиогдох гэж буй энэхүү наадмын элч төлөөлөгчөөр волейболын спортын олон улсын шүүгч Х.Номинзулыг томилж, батламжийг “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар гардуулж өгөв.

Х.Номинзул сүүлийн жилүүдэд спорт эвент зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр дагнан ажиллаж буй мэдлэг чадвартай залуу боловсон хүчин юм байна. Тэрбээр 2017-2018 онд Сөүлийн их сургуулийг спортын менежментийн магистраар дүүргэсэн бөгөөд 2021 оноос Швейцарын Лозанн хотноо Спортын шинжлэх ухаан, технологийн академид Спортын удирдлага, технологийн магистраар суралцаж байна.

Түүнчлэн суралцах хугацаандаа Олон улсын сагсан бөмбөгийн холбооны World tour, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны Алмазан лигийн тэмцээнүүд, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн боловсролын хөтөлбөр, Volleyball world телевизийн шууд дамжуулалтын төсөл болон Сургуулиудын спорт холбооны Манлайлагч охид төсөл зэрэг олон арга хэмжээ, уралдаан тэмцээнд ажиллаж, туршлага хуримтлуулжээ.

Батламж гардуулах үеэр Х.Номинзул “Наадмын элч төлөөлөгчөөр сонгогдоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Зүүн Азийн залуучуудын наадам бол Монголын спортын хөгжлийг хурдасгах маш том арга хэмжээ, хамгийн том мега төсөл. Энэхүү наадмын зохион байгуулалтын ажилд өөрийн бүх нөөц, бололцоог дайчлан зүтгэх болно” гэв.

Сонирхуулахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчийг томиллоо  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй