
Тухайн аппликейшнийг Төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад төрийн албаны хууль, дүрэм журам болон батлан хамгаалах салбарын хэмжээнд дагаж мөрддөг цэргийн албаны холбогдолтой хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг цахим хэлбэрээр нэгтгэх, батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний цэргийн алба, сахилга зохион байгуулалт, төрийн албан хаагчийн болон офицер, ахлагчийн ёс зүйг дээшлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулжээ.
Өдгөө тус аппликейшнд Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Батлан хамгаалах багц хууль, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд-2022, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм, Цэргийн албан хаагчийн хувцас өмсөх дүрэм, Цол олгох журам, Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах журам зэрэг эрх зүйн баримтуудыг оруулсан байна.
“Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” аппликейшнд “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд” оржээ | ||
Үзсэн: 3679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.