
Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ жилийн ДАШТ-д одтой барилдаж, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл медаль авсан юм.
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг дасгалжуулагчдын хамт өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан, дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Б.Батзориг нар тамирчдаа дасгалжуулж энэ удаагийн ДАШТ-д оролцжээ.
Уг уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч
Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр тамирчдын ойрын үед оролцох тэмцээн болоод бэлтгэлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, олимпын эрх авах шалгуурыг танилцуулав.Түүнчлэн бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийвэл Парисын олимпод амжилт гаргах найдвар байгааг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан хэлсэн байна.
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг урамшууллаа | ||
Үзсэн: 316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.