Шууд Chart

“Залуучуудын манлайллын чуулган” хоёр өдөр болж өндөрлөлөө

2022-10-06 17:38:07

Монголын тусгай олимпын хорооноос “Залуучуудын манлайллын чуулган”-ыг энэ сарын 5, 6-нд зохион байгууллаа. Чуулганд Баян-Өлгий, Говь-Алтай Дорнод, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 33, 35, 47, 65, 102, 114, 130, “Шинэ Монгол Харумафужи” хамтарсан сургуулиас 15-25 насны 40 орчим хүүхэд, залуус нэг дор хуран цугларч, хоёр өдрийг хамтдаа өнгөрүүлэв.

Тус арга хэмжээний эхний өдөр Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн зөвлөх Ч.Ундрахбаяр, жүдо бөхийн “Атланта-1996” олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын хүндтэй эрхмүүд оролцож, хүүхэд, залуустай сонирхолтой ярилцлага өрнүүлэв.

Харин өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, жүдо бөхийн “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг нар оролцлоо. Энэ үеэрээ Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан “Берлин-2023 тусгай олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжих хүрээнд 2023 оны улсын төсөвт зохих хэмжээний зардлыг тусгалаа. Цаашид гэж үзэж байна.

Тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй төрөл бүрийн арга хэмжээнд тогтмол оролцож, та бүхэнтэй хамт байж, энэ чиглэлийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллана” хэмээв.

Энэ арга хэмжээний үеэр хүүхэд, залууст бочи спортыг таниулах тоглолт болсон бөгөөд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг, “Монгол тэмүүлэл” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Арайжантай гурван үе тоглоход А.Арайжан 2:1-ээр хожсон юм. Бочи спортыг Биеийн тамир, спортын улсын хорооноос онцгойлон анхаарч, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтааж, өдгөө нэг тамирчин, нэг дасгалжуулагч бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Ташрамд дуулгахад, 2013 онд байгуулагдсан Монголын тусгай олимпын хороо 3000 орчим оюуны бэрхшээлтэй тамирчин, 200 гаруй багш, дасгалжуулагч, 300 сайн дурын ажилчдыг эгнээндээ багтаажээ. Тусгай олимпын тамирчид нь үндэсний, бүсийн, олон улсын болон өвөл, зуны олимпод оролцохоос гадна спортоор дамжуулан нийгэмших, нийгмийн хандлагыг өөрчлөх, нөлөөллийн ажил хийх зэрэг сургалтанд хамрагддаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Залуучуудын манлайллын чуулган” хоёр өдөр болж өндөрлөлөө  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй