Шууд Chart

Волейболын залуучуудын УАШТ-ий медалийн эзэд тодорлоо

2022-10-06 17:44:43

Монголын волейболын холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн долоон өдөр болж, өчигдөр медальтнууд тодорлоо. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 15, эмэгтэйчүүдийн ангилалд 10 баг оролцож Спортын төв ордон, “MG sport” зааланд өрсөлдсөн.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд А.Очгэрэл дасгалжуулагчтай “Баянхонгор корунт гео” баг тэргүүлж, А.Мөнхбаяр дасгалжуулагчтай “Хилчин Алтайн барс”, Ч.Отгонбаяр дасгалжуулагчтай “Минжит булган Залуу монгол” баг удаалав. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Б.Хэрлэн дасгалжуулагчтай “Энагурэ” баг түрүүлсэн бол Р.Тамираа дасгалжуулагчтай “Улаанбаатар клуб”, А.Батжаргал дасгалжуулагчтай “Тэнүүн-Огоо” баг мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав.

Шилдэг хамгаалагч: Тэнүүн-Огоо багийн тамирчин Э.Эрдэнэ-Энх

Залуу Монгол багийн тамирчин Э.Өсөхбаяр

Шилдэг давуулагч: Тэнүүн-Огоо багийн тамирчин Г.Саруулгэрэл

Баянхонгор аймгийн тамирчин Д.Раднааранцас

Шилдэг холбогч: Энагурэ багийн тамирчин Д.Анужин

Хилчин Алтайн барс багийн тамирчин Мөнхсайхан

Шилдэг довтлогч: Улаанбаатар клубийн тамирчин Ж.Баянжаргал

Хилчин Алтайн барс багийн тамирчин Б.Мөнхсайхан

Шилдэг тэгш тоглогч: Энагурэ багийн тамирчин С.Булгантамир

Баянхонгор багийн тамирчин Г.Цэнд-Аюуш

Шилдэг дасгалжуулагч: Энагурэ багийн дасгалжуулагч Б.Хэрлэн

Баянхонгор багийн дасгалжуулагч  Б.Очгэрэл

Шилдэг шүүгч: Т.Мягмарсүрэн

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Волейболын залуучуудын УАШТ-ий медалийн эзэд тодорлоо  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй